Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “8 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”

2022/3/22
1 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
2 1-р байрын шагналт М.Мөнхбаясгалан
   3 дугаар сарын 12-ны өдөр, Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс зохион байгуулсан (тус ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцсон) “8 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн” болж өнгөрлөө.
   Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв нь хоёр орны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг сургах үйлст оруулж ирсэн олон жилийн хувь нэмрийг үнэлэн 2021 оны Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртсэнийг дурдаад тэмцээнд оролцогчдод “Гадаад хэлээр илтгэл тавих нь амар биш хэдий ч тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе” хэмээн урам зориг өгөв.
   Энэ удаагийн тэмцээн “Амьдралын амт” сэдвийн дор зохион бичлэгийн шалгаруулалт болон онлайн ярилцлагад тэнцсэн 10 суралцагч нар япон хэл сурсан эрдэм мэдлэгээ дайчлан өөр өөрийн өвөрмөц онцлогтой илтгэл тавьсан.
   Энэхүү уран илтгэлийн тэмцээн нь Монгол дахь япон хэлний боловсрол болон боловсон хүчний нөөцийг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.
 
 
 
3 2-р байрын шагналт Д.Алтанзул
4 3-р байрын шагналт Б.Дэлгэрмаа
5 Тусгай байрын шагналт М.Энхгэрэл
6 Дурсгалын зураг