Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 25 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөв
2019/10/29
10 дугаар сарын 26-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ын Гадаад хэлний сургууль, Япон сантай хамтран “Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 25 дахь удаагийн тэмцээн”-ийг Монгол-Японы төвд зохион байгууллаа. Эхний шалгаруулалтанд тэнцсэн ахлах сургуулийн хэсгийн 10-н сурагч, их сургуулийн хэсгийн 10-н оюутан өөрсдийн хичээл зүтгэлийнхээ үр дүнг харуулж, сэтгэлээ шингээсэн уран илтгэлээ толилиуллаа. Тэмцээний шагналт байранд шалгарсан оролцогчдыг JENESYS 2019 хөтөлбөрийн хүрээнд Япон улстай танилцах аялалд оролцох эрхээр шагналаа.
![]() |
![]() |
|
Ахлах сургуулийн хэсгийн ялагч Б. Мандухай Монгени цогцолбор сургууль |
Их сургуулийн хэсгийн ялагч Б. Ундрал МУБИС, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль |
|
![]() |
![]() |
|
Ахлах сургуулийн хэсгийн хоёрдугаар байр эзэлсэн Ч. Баярчимэг Шинэ Монгол Харүмафүжи сургууль |
Их сургуулийн хэсгийн хоёрдугаар байр эзэлсэн Б. Энэрэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль |
|
![]() |
![]() |
|
Ахлах сургуулийн хэсгийн 3-р байрт орсон А. Энхмаа Шинэ Монгол ахлах сургууль |
Их сургуулийн хэсгийн 3-р байрт орсон О. Дамдинсүрэн Нагояагийн их сургуулийн Японы эрхзүйн боловсрол, судалгааны төв | |
![]() |
![]() |
|
Ахлах сургуулийн хэсгийн тусгай байранд орсон П. Мөрөн Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих төв | Их сургуулийн хэсгийн тусгай байранд орсон Б. Цасангоо Нагояагийн их сургуулийн Японы эрхзүйн боловсрол, судалгааны төв | |
![]() |
![]() |
|
Ахлах сургуулийн хэсгийн оролцогчид | Их сургуулийн хэсгийн оролцогчид |