“Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 31 дэх удаагийн тэмцээн” зохион байгуулагдав

2025/11/18
1 Ахлах сургуулийн ангилал
2 Их сургуулийн ангилал
 11 дүгээр сарын 15-ны өдөр Японы ЭСЯ, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний тэнхим болон Япон сан хамтран “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 31 дэх удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулав. Монгол-Япон төвд болсон уг тэмцээнийг Монгол дахь япон иргэдийн холбоо, Японы худалдааны танхим ивээн тэтгэжээ.
 
 Тэмцээнд урьдчилсан шатанд шалгарсан ахлах сургуулийн 10 сурагч, их сургуулийн 7 оюутан өөрсдийн япон хэлний мэдлэг, ур чадвараа харуулан уран илтгэлүүд тавилаа. Ахлах болон их сургуулийн ангиллын шилдэг 4 оролцогч тус бүр (доор дурдсан) тэмцээний дэд шагнал болох JENESYS хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрхээр шагнагдлаа.

 Ахлах сургуулийн ангилалд
1-байр                         18-р сургууль М.Ундармаа 
2-р байр                      Уудам Монгол сургууль Э.Тэнгис
3-р байр                      Солонго Эс Эф сургууль Д.Бямбаноров
Тусгай байр                Дархан-Японы төв Л.Содбилэг
 
 Их сургуулийн ангилалд
1-байр                         МУИС, ХЗС, Нагоягийн их сургуулийн японы эрх зүйн боловсрол, судалгааны төв С.Сарангуа
2-р байр                      Монгол коосэн технологийн коллеж, Цахилгааны инженерийн тэнхим Б.Солонго
3-р байр                      Шинэ Монгол Технологийн коллеж, Компьютер ухааны инженерийн тэнхим У.Тамир
Тусгай байр                МУБИС, НХУС, Дорно дахины хэлний тэнхим У.Ариунзаяа