Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 27 дахь удаагийн тэмцээн
2021/11/8
Ахлах сургуулийн хэсгийн 1-р байр Монгол 3-р сургууль М. Халиун
Их сургуулийн хэсгийн 1-р байр Нагоягийн их сургуулийн Японы эрхзүйн боловсрол, судалгааны төв Х. Цээсүрэн
11 дүгээр сарын 7-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ын Гадаад хэлний сургууль, Япон сантай хамтран “Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 27 дахь удаагийн тэмцээн”-ийг Монгол-Японы төвд зохион байгууллаа. Эхний шалгаруулалтанд тэнцсэн ахлах сургуулийн хэсгийн 10-н сурагч, их сургуулийн хэсгийн 8-н оюутан өөрсдийн хичээл зүтгэлийнхээ үр дүнг харуулж, сэтгэлээ шингээсэн уран илтгэлээ толилиуллаа. Тэмцээний 1-р байр болон тусгай байранд шалгарсан оролцогчдыг JENESYS хөтөлбөрийн хүрээнд Япон улстай танилцах аялалд оролцох эрхээр шагналаа.
Ахлах сургуулийн хэсгийн 2-р байр Ерөнхий боловсролын 18-р сургууль Н. Шүр-Эрдэнэ
Их сургуулийн хэсгийн 2-р байр ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөр Э. Мөнхбаяр
Ахлах сургуулийн хэсгийн 3-р байр Нийслэлийн Ерөнхий Боловсролын лабортори 23-р сургууль Б. Сэргэлэн
Их сургуулийн хэсгийн 3-р байр Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих төв Г. Дагвасүмбэрэл
Ахлах сургуулийн хэсгийн тусгай байр Шинэ Монгол Харүмафүжи сургууль Б. Ганжаргал
Их сургуулийн хэсгийн тусгай байр ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөр Т. Чойжанцан
Ахлах сургуулийн хэсгийн оролцогчид
Их сургуулийн хэсгийн оролцогчид
