30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн болов

2024/11/20
1 Японы ЭСЯ-ны Хэргийн түр хамаарагч К.Кондо мэндчилгээ дэвшүүлэв  
2 Ахлах ангийн ангилалд оролцсон сурагчид
   11 дүгээр сарын 16-ны өдөр Японы ЭСЯ, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний тэнхим болон Япон сан хамтран “30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг зохион байгуулав. Монгол-Япон төвд болсон уг тэмцээнийг Монгол дахь япон иргэдийн холбоо, Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ивээн тэтгэжээ.
   Тэмцээнд эхний шатанд тэнцсэн ЕБС-ийн ахлах ангийн 10 сурагч, их сургуулийн 8 оюутан тус бүр япон хэлний чадвараа харуулан гайхалтай илтгэл тавьлаа. Ахлах анги болон их сургуулийн ангилалд эхний 4 байр эзэлсэн оюутан, сурагчдад тэмцээний дэд шагнал болох JENESYS хөтөлбөрт оролцох эрхийг гардуулсан юм.
 
Ахлах ангийн ангилалд:
1-р байр               Ерөнхий боловсролын “Наран” сургууль С.Номин
2-р байр               Дархан-Япон төв Х.Сувд
3-р байр               Ерөнхий боловсролын 2-р сургууль О.Мишээл
Тусгай байр         Шинэ Монгол Технологийн коллеж, Цахилгаан электроникийн тэнхим Р.Сувд-Эрдэнэ
 
Их сургуулийн ангилалд:
1-р байр               МУИС-ийн ХЗС, Нагоя их сургуулийн японы эрх зүйн боловсрол, судалгааны төв Е.Мөнхжаргал
2-р байр               МУИС, ХУС, Ази судлалын тэнхим Д.Янжмаа
3-р байр               МУБИС, НХУС, Дорно дахины хэлний тэнхим М.Ганхорол
Тусгай байр         Монгол Коосэн Технологийн коллеж, Компьютерийн ухааны тэнхим М.Эрхэс
3 Их сургуулийн ангилалд оролцсон оюутнууд