Элчин сайд Х. Кобаяши Монголын Сансрын технологийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтай уулзав

2021/12/23
1
 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монголын Сансрын технологийн холбооны ерөнхийлөгч Д.Эрдэнэбаатар болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан сансрын салбар дахь санал санаачлага, энэ салбарт хоёр талын хамтын ажиллагааны боломжууд, цаашдын хөгжлийн чиг хандлагын тухай санал солилцов. Мөн 2022 онд тохиох Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.