Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Монгол-Японы соёлын өвийн форум” зохион байгуулагдав
2022/11/28

11 дүгээр сарын 24-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулсан “Монгол-Японы соёлын өвийн форум”-д оролцлоо. Тус форум нь хоёр орны соёлын харилцааг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх зорилготой бөгөөд өнөөг хүртэл буюу 1999, 2000, 2007, 2010 онуудад зохион байгуулагдаж байсан “Япон-Монголын соёлын форум”-ын үргэлжлэл болох юм.
Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Өнөөдрийн форумд Япон болон Монголын өнгөрсөнд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэж, цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөвийн талаар илэн далангүй санал бодлоо солилцон, нийт хүн төрөлхтний хувьд үнэ цэнтэй Монголын соёлын өв, түүнийг хадгалах, хамгаалах, ашиглахад ахиц дэвшилттэй байхыг хүсэж байна” хэмээв.
Тус форумд Соёлын яамны дэд сайд М.Батбаяр болон Япон, Монголын соёлын өвийн олон судлаач, мэргэжилтэн, байгууллагын төлөөлөл нар оролцож, сонирхолтой илтгэлүүд тавьж, идэвхтэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлэв.