Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Хүүхэд, залуучуудын харилцааны түүх гэрэл зургийн үзэсгэлэн”

2022/3/11
1 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв.
Соёл-Эрдэм дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Макихара мэндчилгээ дэвшүүлэв.
     3 сарын 9-ний өдөр, Япон Улсын Элчин сайдын яам, Соёл-Эрдэм дээд сургуультай хамтран Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хүүхэд, залуучуудын харилцааны түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Элчин сайд Х.Кобаяши үзэсгэлэнгийн нээлтэд “Энэхүү үзэсгэлэн та бүхэнд Японы талаар сонирхож, танин мэдэх сэдэл төрүүлж, улмаар Япон орон, япон хүмүүстэй харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тус болно хэмээн найдаж байна” гэв. Мөн тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Макихара “30-аад жилийн өмнөөс Япон, Монголыг холбох гүүр болсон боловсон хүчнийг бэлтгэхэд хичээн ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гол хүчин болох монголын хүүхэд, залуучуудыг сурган бэлтгэх болно” хэмээв.

     Тус үзэсгэлэнд хүндэт зочноор кимоно өмсгөлтэй оролцсон япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар “Хүүхэд, залуучуудыг Японд өөрийн биеэр очиж танилцан, насан туршдаа мартагдахааргүй сайхан дурсамжуудыг бүтээхийг хүсэж, цаашид ч дэмжин ажиллах болно” хэмээн өөрийн санаа бодлоо хуваалцлаа.

    “Хүүхэд, залуучуудын харилцааны түүх” гэрэл зургийн үзэсгэлэн Соёл-Эрдэм дээд сургуулийн 1 давхарт 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал гарах тул та бүхэн цаг зав гарган хүрэлцэн ирж үзнэ үү.
3 Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар
4
5
6