Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын соробангийн 12-р олимпиад зохион байгуулагдав.

2022/11/28
1 Олимпиадын үеэр
2 Олимпиадын ажиглаж буй Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар, дэд тэргүүн Ц.Түвшинтөгс, Япон Улсын хэргийг Түр хамаарагч Ш.Кикүма нар
 11 дүгээр сарын 26-ны өдөр, Япон Улсын хэргийг Түр хамаарагч Ш.Кикүма Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болсон Монголын соробангийн 12-р олимпиадын нээлтийн ёслолд оролцлоо.
 Нээлтийн үеэр Ш.Кикүма “Энэ удаагийн олимпиад нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн жилд болж байгаагаар онцлог бөгөөд Япон, Монголын харилцааг хойшид авч явах хүүхэд, багачууд соробанаар дамжуулан харилцаагаа үргэлжлүүлж байхыг чин сэтгэлээс хүсэж байна” хэмээн онцлон дурдав.
 Тус олимпиадад Монгол улсын хэмжээнд соробанаар хичээллэж буй 200 орчим хүүхэд цугларч, өдөр тутамд хичээллэсэн үр дүн, ур чадвараа харуулан өрсөлдлөө.
3 Даалгавраа гүйцэтгэж буй хүүхдүүд
4 Даалгавраа гүйцэтгэж буй хүүхдүүд