“Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол
2025/8/5

2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр, Япон Улсын ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Ю.Ямашита нар 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөөр хэрэгжсэн “Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.
Уг төслийн хүрээнд тус дүүргийн 21-р хороо (Жаргалант тосгон)-нд Изүнокүни хотоос хандивласан гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлэх юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр алслагдмал тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг авран хамгаалах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломжтой болж тосгоны гал түймэртэй тэмцэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэх юм.
Дэд тэргүүн К.Кондо тус арга хэмжээн дээр хэлсэн мэндчилгээний үгэндээ энэхүү төсөл хэрэгжснээр тосгоны иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болохын зэрэгцээ гал сөнөөх, авран хамгаалах ажиллагааг цаг алдахгүй үзүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байна гэв. Тэрбээр мөн уг төслийг хэрэгжүүлэхэд оруулсан Изүнокүни хотын хүчин чармайлтад талархал илэрхийлж, цаашид хоёр талын найрсаг харилцаа улам бэхжиж, хөгжихийг хүсэж байгаагаа илэрхийлэв.