Япон дууны тэмцээн зохион байгуулагдав

2026/2/3
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга
 1 дүгээр сарын 31-ний өдөр, Японы ЭСЯ болон Монгол Улсын Филармони хамтран “Япон дууны тэмцээн”-ийг зохион байгуулав. Эцсийн шатанд тунаж үлдсэн 14 оролцогч өөрсдийн гайхалтай ая дуугаараа хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөлөө.
 Элчин сайд М. Игавахара мэндчилгээ үгэндээ цаашид олон төрлийн япон дуу сонсож, Японы дуу хөгжим болоод соёлын гүн гүнзгий ертөнцтэй танилцахыг хүсэж буйгаа дурдав. Мөн Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга мэндчилгээ үгэндээ залуу байхдаа Япон дууны тэмцээнд өөрөө оролцож байсан дурсамжаасаа хуваалцсан ба улмаар Япон оронтой цаашид харилцаа холбоотой болоход нөлөөлсөн тухайгаа дурдлаа.
 Шагнал гардуулах үеэр шагналт байрын эздэд “JENESYS” хөтөлбөрт оролцох эрхээр шагнахын сацуу тэмцээний бүх оролцогчдод ивээн тэтгэгч Abico ХХК-иас бэлэг гардуулсан юм.
3 3-р байранд Б.Хулан
4 2-р байранд Б.Маргад-Эрдэнэ
5 1-р байранд Б.Сүвээдэй
6 Дурсгалын зураг