Элчин сайд М.Игавахара Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2024/12/19
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Ерөнхийлөгч Р.Жигжид
   12 дугаар сарын 18-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болсон Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара гэргийн хамт оролцлоо.
   Энэ үеэр Элчин сайд мэндчилгээ дэвшүүлэхдээ, тус нийгэмлэг нь 1994 онд байгуулагдан Япон, Монголын найрамдалт харилцааны нэгэн суурь болсныг онцлоод, баримтат нэвтрүүлэг бүтээх, ном товхимол хэвлэн гаргах зэрэг тэдний нийгмийн төлөөх олон үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийн өндрөөр үнэлэн, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсэн ерөөв.
3 Мэндчилгээ дэвшүүлж буй УИХ-ын гишүүн, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах
4 Мэндчилгээ дэвшүүлж буй ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Э.Энхбаатар
5 Илтгэл тавьж буй Академич Ц.Батбаяр
6 Дурсгалын зураг