28 дахь удаагийн Олон улсын тал нутгийн марафон зохион байгуулагдав

2025/9/16
1 Гарааны үеэр
2 Тэмцээний сайн дурын ажилтнууд
 9 дүгээр сарын 14-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Монголын хөнгөн атлетикийн холбоо болон тус Марафон тэмцээнийг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан 28 дахь удаагийн Олон улсын тал нутгийн марафон тэмцээнд оролцов.
 Энэ удаагийн тэмцээн Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих арга хэмжээ болон батлагдаж, “Амжилтаас илүү дурсамж” хэмээх уриан дор 500 орчим хүн наадмын хурдан морьд давхин уралддаг тал нутгаар гүйхийн сацуу гадаадын олон хүмүүс хамтдаа цагийг дурсамж дүүрэн хөгжилтэй өнгөрүүллээ. Уг марафон тэмцээнд Японоос ойролцоогоор 90 хүн ирж оролцлоо.
3 Шизүока мужийн Яизү хотын оролцогчид
4 Нэко Хирошитой хамт ирсэн аяллын багийнхан
5 Японоос ирж оролцсон хамгийн залуу 5 настай болон хамгийн ахмад 83 настай гүйгчид
6 Эмэгтэй (21 км) ангилалд түрүүлсэн ялагчид шагнал гардуулж буй нь
7 Эрэгтэй (21 км) ангилалд түрүүлсэн ялагчид шагнал гардуулж буй нь
8 Эрэгтэй (21 км) ангилалд түрүүлсэн ялагчид шагнал гардуулж буй нь