Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Японы Германтай хийсэн тоглолтыг олон нийт хамтдаа дэмжин үзэв

2022/11/28
1
2
 11 дүгээр сарын 23-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Эм Жи Грилл” рестораны их танхимд зохион байгуулагдсан 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Германтай тоглосон Японы шигшээ багийн тоглолтыг хөгжөөн дэмжигчдийн хамт үзэв. Энэ удаагийн арга хэмжээг Монгол дахь Япончуудын холбоо болон Японд төгсөгчдийн Жугамо холбоо Азийг төлөөлж буй Японы багийг хамтдаа дэмжиж, хүмүүс хоорондын харилцааг ойртуулах зорилгоор зохион байгуулжээ. Тус танхимд 1,000 орчим хүн цугларч Японы шигшээ багийг уухайлан дэмжив.
 Энэ удаагийн тоглолтод Японы шигшээ баг ялалт байгуулснаар танхим дүүрэн баярын уухай түргэлж, Монгол дахь япон иргэд, Японд суралцсан монгол иргэд, мөн тэнд байлцсан бүх хүмүүсийн хооронд халуун дотно, нөхөрсөг яриа хөөрөө болж өрнөв.