Элчин сайд М.Игавахара Монгол-Камбожийн хөлбөмбөгийн багийн нөхөрсөг тоглолтыг үзэж сонирхов

2024/6/13
1 Хөгжөөн дэмжиж буй Элчин сайд М.Игавахара(1)
2 Хөгжөөн дэмжиж буй Элчин сайд М.Игавахара(2)
 6 дугаар сарын 11-ний өдөр, Элчин сайд М.Игавахара дасгалжуулагч И.Оцүкагийн удирддаг Монголын хөлбөмбөгийн шигшээ баг болон Камбожийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтыг үзэж сонирхов.
 
 Энэхүү нөхөрсөг тоглолт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, Монголын шигшээ багийн гайхамшигтай ялалтаар өндөрлөв.
 
 Тоглолтын дараа Элчин сайд М.Игавахара дасгалжуулагч И.Оцүкатай уулзаж хожлын баярт мөчийг хуваалцлаа. Мөн түүний өнөөг хүртэл Монголын хөл бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэхийн хамт спортоор дамжуулан Япон, Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийг хүсэв.
 
3 Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн хамт
4 Дасгалжуулагч И.Оцүкагийн хамт