Элчин сайд М.Игавахара ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сноу Фийлдс” компанитай танилцав

2025/4/7
1 Дурсгалын зураг
2
 4 дүгээр сарын 3-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сноу Фийлдс” компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани нь Японы “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн хөнгөлөлттэй зээлийн төсөл”-ийн санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилсэн бөгөөд сайн чанарын ноолууран бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, ОХУ, Америк гэх зэрэг улсуудад голчлон экспортолж байна.
 Элчин сайд М.Игавахара, “Сноу Фийлдс” компанийн түүхий эд бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх шат дамжлага, үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх компанийн түүх, Японы “Хоёр үе шаттай иенийн хөнгөлөлттэй зээлийн төсөл”-ийн санхүүжилт хөрөнгийг үр ашигтай зарцуулах ач холбогдол, компанийн цаашдын хэтийн төлөв болон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 
 “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн хөнгөлөлттэй зээлийн төсөл” :
 Энэхүү төсөл нь Монгол Улс дахь жижиг дунд үйлдвэрүүдэд урт хугацааны зээл олгохын сацуу, санхүүгийн зуучлалын байгууллага болон ЖДҮ-ийн чадавхийг сайжруулж, хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг бохирдуулдаг бодисыг бууруулах зэрэг байгаль орчны салбарын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Уг төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт 2006 он болон 2010 онд 2 тэрбум 981 сая иен, 5 тэрбум иенийг тус тус олгоод байна.
 
3
4
5
6