Элчин сайд М.Игавахара Хоёр үе шаттай зээлийн төслийн арга хэмжээнд оролцов

2025/8/25
1 Элчин сайд М.Игавахара үг хэлж буй нь
2 Шадар сайд Т.Доржханд үг хэлж буй нь
 8 дугаар сарын 22-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Японы иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл"-ийн "SME DAY 2025" (Жижиг, дунд үйлдвэрийн өдөрлөг) арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээнд Хоёр үе шаттай зээлийн төсөлд хамрагдсан Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, банкны төлөөлөл, Шадар сайд Т.Доржханд болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, төслийн үйл ажиллагааны талаар тайлагнаж, сайн туршлагаа хуваалцлаа.
 Элчин сайд М.Игавахара арга хэмжээг нээж дэвшүүлсэн мэндчилгээндээ, Хоёр үе шаттай зээлийн төсөл нь Монголын Засгийн газар болон төсөлд хамрагдсан компаниудад Монголын хувийн секторт чамгүй үр дүн гаргасан гэдгээрээ өндрөөр үнэлэгддэг хэмээгээд, Монголын талаас төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэх хүчтэй эрмэлзэл байгааг харгалзан Монгол Улсын цаашдын хөгжилд ямар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж болох талаар холбогдох хүмүүстэй үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэв.
 *“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь олон салбарт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, шинэ бизнесүүдийг бий болгох зорилгоор Монголын арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацааны зээл олгоход зориулсан санхүүжилтийг иенийн хөнгөлөлттэй зээлээр олгох төсөл юм. Япон Улс нь 2005, 2010 онуудад төслийн нэг, хоёрдугаар шатанд, нийт 8 тэрбум орчим иен олгосон.