Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан симпозиум
2017/7/28
5 сарын 30-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ,Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран "Япон, Монголын харилцааны хэтийн төлөв" хэмээх сэдвээр Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан симпозиумыг зохион байгууллаа. Япон төвд болсон уг симпозиумд 100 гаран хүмүүс оролцон идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.
Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат болон Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нар симпозиумыг нээж үг хэлсний дараа үргэлжлүүлээд 4 илтгэгчид илтгэл тавив.
Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан Р.Жигжид “Өнөөгийн Монгол-Японы харилцаа” хэмээх сэдвээр хоёр орны 45 жилийн харилцаа өнөөгийн өндөрлөгөөс нэгтгэн дүгнэхийн хамт стратегийн түншлэлийг цаашид бодитой болгоход чиглэсэн хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, асуудлыг дурдаад цаашид харилцааны хөгжлийн гол түлхүүр болох хамтын ажиллагааны салбарыг тодорхой дурдаж түүний ач холбогдол, нөөц бололцооны талаар өгүүлэв.
ССХ-ийн Оршин тогтнохуйн судалгааны секторын эрхлэгч Г.Базарваань ‘Монгол улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хөгжүүлэх арга зам’ сэдвээр “Гуравдагч хөрш” бодлогод геополитикоос илүү геоэдийн засгийн үүднээс хандан “Монгол+Аль нэгэн хөрш улс+Гуравдагч хөрш” буюу “Гурвалсан хөрш” бодлогын хэлбэрээр хэрэгжүүлж, гурван талын харилцан ашигтай, тэнцвэртэй байдлыг хангахад анхаарлаа хандуулснаар Монголын эрх ашигт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой хэмээв.
МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, профессор Ч.Хашчулуун “Монгол, Японы эдийн засгийн харилцааны өнөөгийн онцлог, цаашид сайжруулах арга замууд” сэдвээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглахад тулгарч буй саад бэрхшээлийг худалдаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг нэг бүрчлэн онцолж дэлгэрэнгүй тодорхойлж эдийн засгийг цаашид эрчимжүүлэхийн тулд эдийн засгийн мэдээллийг түгээх зорилгоор байнгын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зэрэг бодитой саналыг дэвшүүлэн гаргасан.
Монгол Телевизүүдийн чуулганы Гүйцэтгэх захирал М.Уламбадрах “Япон контентын үзэлтийн мэдээлийн” сэдвээр илтгэл тавихдаа Монголын бүхий л телевизийн нэвтрүүлэг, чиглэл тус бүрийн үзэгчдийн хандалтын талаархи мэдээллийг ашиглан гарч буй Японы уран бүтээлд дүн шинжилгээ хийхийн хамт Японы “Cool Japan” бодлогыг танилцуулан, контентоор дамжсан хоёр орны харилцааны нөөц боломж, асуудлын талаар хөндөж ярив.

Модератор болон илтгэгчид

Оролцогчид болон илтгэгч нарын дунд явагдсан асуулт хариулт

Элчин сайд илтгэгчид, модератор болон бусад хүмүүсийн хамт