Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулав.

2022/7/8
Морин шоу тоглолт 1
Морин шоу тоглолт 2
  7 дугаар сарын 2-ны өдөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын урилгаар Элчин сайд Х.Кобаяши улс бүрийн дипломат төлөөлөгчийн газруудын Элчин сайд нарын хамт Хаадын Хаан Морин Парк Цогцолборт болсон "Хаадын хаан Чингис хаан" морин шоу тоглолтыг үзэж сонирхов. “Монголын нууц товчоо” зохиолоос сэдэвлэн, энэхүү морин шоуд Чингис хааны бага нас, хожим дайсагналцах сайн анд Жамух нарын нөхөрлөл, эхнэр болох Бөртэ Үжинтэй учирсан үеийг хүчирхэг морин спортын урлагаар илэрхийлсэн байна.
  Хаадын Хаан Морин Парк Цогцолборт болдог "Хаадын хаан Чингис хаан" морин шоу тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.
https://www.facebook.com/kingofkingsChinggis/
Морин шоу тоглолт 3
Дипломат төлөөлөгчийн газруудын Элчин сайд нар тус тоглолтын жүжигчдийн хамт