Дорноговь аймагт хэрэгжих “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2020/8/14
1 Гэрээнд гарын үсэг зурав
2 Дурсгалын зураг (зүүн гар талаас УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг, Элчин Сайд Х.Кобаяши)
 8 дугаар сарын 14-ний өдөр, Японы ЭСЯ-нд Элчин Сайд Х.Кобаяши болон Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг нар “Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Мөн энэхүү гарын үсэг зурах ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Дорноговь аймгийн Засаг дарга асан Т.Энхтүвшин оролцов.
 Уг төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт таван цахилгаан шатыг суурьлуулах ажил хийгдэх юм. Дөрвөн давхар тус эмнэлгийн бүх цахилгаан шат ашиглагдах боломжгүй болсон ба уг төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн үйлчилгээ сайжрахын зэрэгцээ бүсийн эрүүл мэндийн орчин, нөхцөл сайжрана гэдэгт итгэлтэй байна.
3 Элчин Сайд Х.Кобаяши ярилцлага өгөв