Элчин сайд М.Игавахара Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав


2024 оны 2 дугаар сарын 7 ны өдөр Элчин сайд М.Игавахара Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ишикава мужийн Нотогийн хойгт болсон газар хөдлөлтөд гүн эмгэнэлээ дахин илэрхийлэв. Элчин сайд М.Игавахара Монгол Улсын зүгээс эмгэнэл илэрхийлэн халуун дотно үгс илгээж хандив үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.
Уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцааны хөгжил болоод “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-д тулгуурласан хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал бодлоо солилцов.