Элчин сайд Х.Кобаяши нутаг буцахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд бараалхав
2023/11/24
11 дүгээр сарын 22-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши нутаг буцахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд бараалхав.
Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Л.Оюун-Эрдэнэ, Элчин сайд Х.Кобаяшиг бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны улс төр, эдийн засгаас эхлүүлээд олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргасныг онцлоод, ялангуяа шинэ төрлийн коронавирусын халдварын хүнд хэцүү үед Япон Улсаас 25 тэрбум иенийн яаралтай зээл олгосон болон НҮБ-н Хүүхдийн сангаар дамжуулан 2.3 сая тун Пфайзер вакциныг нийлүүлсэн зэрэг олон чухал дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Элчин сайд Кобаяшигийн зүгээс 1. Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сард болсон Токиогийн олимп, паралимпийн наадмын нээлтийн ёслолд оролцсон, түүний дараа Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцохоор Япон Улсад хоёр дахь удаагаа айлчилсан нь Монголын ард түмний ган бат нөхөрлөлийн томоохон илэрхийлэл болсон. 2. Монголын төр засаг, ард түмний дэмжлэг хамтын ажиллагааны үр дүнд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх гэсэн Элчин сайдын үүргээ биелүүлсэн. 3. Өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад 100 гаруй ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан зэргийг дурдаад, цаашид ч хоёр орны хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.