Япон Улс, Монгол Улсын Ерөнхий сайд нар утсаар ярив
Японы цагаар 10 дугаар сарын 29-ний өдөр, үдээс хойш 15:10 (Монголын цагаар 14:10) цагаас 10 минутын хугацаанд Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай утсаар ярив.
1. Ярианы эхэнд, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Монгол Улсын Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас ноцтой хохирол учирсанд Япон Улсын Засгийн газар ч мөн анхаарлаа хандуулж туйлын ихээр санаа зовниж байгаа бөгөөд Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэв.
2. Үүнтэй холбогдуулан, Ерөнхий сайд С.Такаичи Япон Улсын Засгийн газар 10 дугаар сарын 27-ны өдөр илгээсэн ой, байгаль орчныг хамгаалах чиглэлийн ЖАЙКА-гийн мэргэжилтний тайлан мэдээлэлд үндэслэн, Монгол Улсын Засгийн газартай ч мөн нягт хамтран ажиллаж, шаардлагатай техник тоног төхөөрөмж олгох, түймэрт өртсөн бүс нутгийн сэргээн босголт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх зэрэг хохирол амссан бүс нутгийг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулах, хамтын ажиллагааны төслүүдийг багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлэв.
3. Ерөнхий сайд Н.Учрал хохирлын талаар тайлбар өгч, харамсал илэрхийлж дэмжлэг үзүүлэх болсонд гүнээ талархаж буйгаа илэрхийллээ.
4. Мөн Ерөнхий сайд Н.Учрал ирэх жил тохиох Япон Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн чухлыг дурдаж, Ерөнхий сайд С.Такаичи ирэх онд хоёр талын харилцааг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.
