“БОГИНО ХУГАЦААНЫ” ангиллын виз АЯЛЛЫН зорилгоор зорчих
2020/5/1
Аялал жуулчлалын зорилгоор зорчих виз мэдүүлэгчид Цахим визийн (eVISA) мэдээллийг эндээс үзнэ үү.
6.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга, өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
≪ Анхаарах зүйлс≫
1. Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах үндэслэлийн нэг болдог тул анхаарна уу.
2. Банкны тодорхойлолт ба хуулгыг тухайн банкнаас болон цахим банк, киоск машин зэргээс авч болно.
3. Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
4. Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
7.2 Батлан даагчийн санхүүгийн бичиг баримт (банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 6-н сарын хуулга)
7.3 Хоорондын хамаарлыг батлах бичиг баримт (төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг)
≪ Анхаарах зүйлс≫
-Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаан олгохгүй тул дахин авах боломжгүй ганц хувь бичиг баримтын эх хувийг нь шалгуулан хуулбарыг нь өгнө үү.
-Консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
-Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг хангалттай тооцож урьдчилж виз мэдүүлнэ үү.
-Тус ЭСЯ-ны консулын хэлтэс нь тухайн виз мэдүүлэгчийн нислэгийн тийз худалдан авалтад нийцүүлэн визний хариуг яаралтай шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу.
-Татгалзсан хариу гарсан тохиолдолд нислэгийн тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй бөгөөд виз шийдэгдэхээс өмнө нислэгийн тийз худалдан авахгүй байхыг анхаарна уу.
- Гадаад паспорт (Доторх хуудас нь хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
- Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү.)
- Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг виз мэдүүлгийн хуудас дээр наах)
- Аяллын хөтөлбөр (загварыг эндээс татаж аваад аяллын маршрут, байрлах газар, зочид буудлын нэр, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой дэлгэрэнгүй бичнэ үү)
- Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт
5.1 Ажлын газрын тодорхойлолт
- Тухайн компани , байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
5.2 Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт (Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт (эх хувь болон хуулбар) QR кодтой гаалийн лавлагаа болон жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)
5.3 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь, эсвэл НД-ын төлөлтийн лавлагааг ТҮЦ машинаас авч ирэх (сүүлийн 3 жилийн төлсөн мэдээлэл)
5.4 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани,байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувь (төрийн өмчит байгууллага бол шаардахгүй)
5.5 Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт
5.6 Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр (эх хувь болон хуулбарын хамт),Тэтгэврийн зээлтэй бол зөвхөн зээлийн гэрээний хуулбарыг өгч болно. - Виз мэдүүлэгч нь санхүүгийн чадамжаа илтгэх материал болгож өөрийн нэр дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө. Үүнд:
6.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга, өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
≪ Анхаарах зүйлс≫
1. Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах үндэслэлийн нэг болдог тул анхаарна уу.
2. Банкны тодорхойлолт ба хуулгыг тухайн банкнаас болон цахим банк, киоск машин зэргээс авч болно.
3. Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
4. Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
- Хүүхэд виз мэдүүлэх тохиолдолд, визний мэдүүлгийн хуудас, цээж зураг, гадаад паспорт, сургуулийн тодорхойлолт, итгэмжлэлийг (Нотариатаас хамт явахгүй эцэг, эх эсвэл хэн нэгнийх нь зүгээс татгалзах зүйлгүйг нотлох) шаардана. Мөн зардал батлан даагчийн зүгээс доорхи материалыг шаардана.
Үүнд:
7.2 Батлан даагчийн санхүүгийн бичиг баримт (банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 6-н сарын хуулга)
7.3 Хоорондын хамаарлыг батлах бичиг баримт (төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг)
- Итгэмжлэл
Виз мэдүүлж буй 16 хүртэлх насны хүүхдийг эцэг эхээс нь өөр хүн дагуулж явах бол итгэмжлэл зайлшгүй авчирах шаардлагатай. Мөн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ дагуулж явах бол хамт явахгүй аав эсвэл ээжээс тухайн хүүхдийг дагуулж явахыг зөвшөөрсөн итгэмжлэл зайлшгүй авч ирнэ. Хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгэнтэй нь амьдардаг тохиолдолд, гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, шүүхийн шийдвэр зэрэг нотлох бичг баримт (эх хувь, хуулбарын хамт)-ыг авч ирэх шаардлагатай. - Нислэгийн захиалгын хуудас
- Зочид буудлын захиалгын хуудас
- Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг эндээс үзнэ үү