Япон залуучуудын мод тарих найрамдлын хөтөлбөрийн баг Монголд зочлов

2026/10/13
   9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Японы байгаль орчны чиглэлээр суралцаж буй залуучууд Монгол Улсад зочилж мод тарихын зэрэгцээ Монголын сурагч, оюутнуудтай байгаль орчныг хамгаалах асуудлаар санал бодол солилцож, солилцоо өрнүүлэв.

   Энэ удаагийн хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр суралцаж буй залуучууд хоорондын солилцоо, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан юм. 9 дүгээр сарын 29-ний өдөр,  МУИС-ийн харьяа "Байгаль-Эх лицей" ахлах сургуулиар зочилж, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус сургуулийн Эко клубийн ахлах ангийн сурагчдад Японд хэрэгжүүлж буй өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын тухай танилцуулав. 9 дүгээр сарын 30-ны өдөр,  МУИС-ийн Ойн сургалт, судалгааны төвд зочилж, хоёр орны оюутнууд идэвхтэй солилцоо өрнүүлэн хамтран мод тарилаа. 
 
   Түүнчлэн 10 дугаар сарын 2-ны өдөр, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнд зочилж, Монгол Улсад хийгдэж буй ойн судалгааны талаар ерөнхий танилцуулга сонсохын зэрэгцээ хоёр орны оюутнууд өөрсдийн судалгааны ажлын талаар харилцан илтгэл тавив.

   Цаашид Япон Улсын ЭСЯ нь үргэлжлүүлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахын зэрэгцээ Япон, Монголын харилцааг авч явах хоёр орны залуучууд хоорондын хамтын ажиллагаа, солилцоог урагшлуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно.
 
Хөтөлбөр
2026.09.28              Монголд хүрэлцэн ирэх
2026.09.28              МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулиар зочлох
2026.09.28-30        Хустайн байгалийн цогцолбор газарт зочлох
2026.09.30-10.01   МУИС-ийн Ойн сургалт, судалгааны төвд зочлох          
2026.10.02              Япон иргэдийн дурсгалын цогцолбор болон ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнд зочлох
2026.10.03              Япон руу буцах