Япон залуучуудын мод тарих найрамдлын хөтөлбөрийн баг Монголд айлчлав

2023/10/5
1
2

 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Японы байгаль орчны салбарын залуу судлаач нар Монгол Улсад айлчлан, мод тарихын зэрэгцээгээр цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах талаар салбарын мэргэжилтнүүдтэй уулзан санал бодлоо солилцон, холбогдох газруудыг үзэж танилцлаа.

 Энэ удаагийн айлчлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан байгаль орчин хамгаалах салбар дахь залуусын солилцоо, эрдэм шинжилгээний салбар дахь солилцоог зорилго болгон зохион байгуулжээ. Тэрээр 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд "Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны форум"-ийг зохион байгуулж, Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудын хамт оролцлоо. Мөн 9 дүгээр сарын 27-ны өдөр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн болон 75 дугаар сургуулиар зочилж, Японд хийж байгаа өөрсдийн судалгааг ахлах ангийн сурагчдад танилцуулсан юм.

 Өнгөрөгч 2022 оныг Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд Япон, Монголын харилцааг авч явах хоёр орны хүүхэд, залуусын харилцаа холбоо цаашид ч улам бүр бэхжин хөгжинө хэмээн найдаж байна.

Айлчлалын хөтөлбөр

2023.09.25 Монголд хүрэлцэн ирэв
2023.09.26 Япон Улсын Элчин сайдын яаманд зочлов
                  Япон, Монголын оюутны хэлэлцүүлэгт оролцов
2023.09.27 ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнд зочлов
                  75 дугаар сургуультай танилцав
                  Японд суралцаж төгссөн оюутан залуустай танилцав
2023.09.28 Элсэн тасархайд зочлов
2023.09.29 Хархоринд зочлов
2023.09.30 Япон руу буцав

3
4
5
6
7
8