Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан мод тарих аяны нээлтийн арга хэмжээнд оролцов

2022/5/18
1 Элчин сайд Х.Кобаяши мод тарьж буй нь
2 Мод суулгасны дараа
  5 дугаар сарын 14-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Налайх дүүргийн “Шинэ цэцэрлэгт хүрээлэн”-д болсон мод тарих арга хэмжээнд оролцов.
  Энэхүү мод тарих арга хэмжээг 2021 онд зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад суугаа Дипломат Төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагуудыг урьж зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцов.
  Эдгээр тарьсан модод сайхан ургаж, Монголын цөлжилттэй тэмцэх бодлого болоод дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.
3 ГХ-ны сайд Б.Батцэцэг үг хэлж буй нь
4 Дурсгалын зураг