Япон залуучуудын мод тарих найрамдлын хөтөлбөрийн баг Монголд зочлов
2025/11/14
9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 4-ны өдрүүдэд Японы байгаль орчны чиглэлээр суралцаж буй залуу оюутан судлаачид Монгол Улсад зочилж мод тарихаас гадна цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах талаар салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож, холбогдох газруудтай танилцлаа.
Энэ удаагийн хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр суралцаж буй залуучууд хоорондын солилцоо, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан юм. 9 дүгээр сарын 29-ний өдөр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгээр зочлон тус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулиар зочилж, тус сургуулийн Эко клубийн сурагчдад Японд хийж буй өөрсдийн судалгааны ажлын тухай танилцууллаа. 9 дүгээр сарын 30-ны өдөр “Монгол, Япон Оюутны II форум” Монгол Улсын Гадаад харилцааны яам дээр зохион байгуулагдаж Япон багаас 2 оюутан, МУИС, ХААИС-иас тус бүр 1 оюутан байгаль хамгаалах үйл ажиллагаа болон өөрсдийн судалж буй сэдвийнхээ талаар илтгэл тавьсны дараа асуулт, хариултын хэсэг идэвхтэй өрнүүлэв. Түүний дараа оролцогч оюутнууд харилцан идвэхтэй ярилцаж, олон шинэ харилцаа, нөхөрлөл бий болж байлаа.
Түүнчлэн БОУАӨЯ-ны мэргэжилтнээс 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлбар сонсож, мөн нийслэлийн 149 дүгээр сургуулийн Еко клубын сурагчидтай хамтран тус сургуулийн гадна талбайд мод тарив.
Цаашид Япон Улсын Элчин сайдын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын зэрэгцээ Япон, Монголын харилцааг авч явах хоёр орны хүүхэд залуучууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.
Хөтөлбөр

| Огноо | Арга хэмжээ |
| 2025.09.28 | Монголд хүрэлцэн ирэх |
| 2025.09.29 |
|
| 2025.09.30 |
|
| 2025.10.01 2025.10.01-03 |
|
| 2025.10.03 |
|
| 2025.10.04 | Япон руу буцах |