Япон залуучуудын мод тарих найрамдлын хөтөлбөрийн баг Монголд зочлов

2024/10/2
1 Газарзүй, геоэкологийн хүрээлэн
2 "Байгаль-Эх лицей" ахлах сургууль
 9 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд Японы байгаль орчны чиглэлээр суралцаж буй залуу судлаачид Монгол Улсад зочилж мод тарихаас гадна цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах талаар салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож, холбогдох газруудтай танилцлаа.     
 Энэ удаагийн хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр суралцаж буй залуучууд хоорондын солилцоо, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан юм. 9 дүгээр сарын 23-ны өдөр МУИС-ийн харьяа "Байгаль-Эх лицей" ахлах сургуульд зочилж, тус сургуулийн Эко клубийн сурагчдад Японд хийж буй өөрсдийн судалгааны ажлын тухай танилцууллаа. 9 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд болон Японд суралцаж төгсөгчдтэй уулзаж, харилцан туршлага солилцлоо.
 Цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын зэрэгцээ Япон, Монголын харилцааг авч явах хоёр орны хүүхэд залуучууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.
 
Хөтөлбөр
Огноо Арга хэмжээ
2024.09.22 Монголд хүрэлцэн ирэх
2024.09.23
  • ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээр зочлох
  • МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулиар зочлох
2024.09.24
  • Хөдөө аж ахуйн их сургуулиар зочлох
  • Японд суралцаж төгссөн оюутан залуустай танилцах
3 ХААИС
4 Дурсгалын зураг
5 Цомхон хүлээн авалт
6 Хустайн нуруу байгалийн цогцолборт газар 1
7 Хустайн нуруу байгалийн цогцолборт газар 2
8 Палеонтологийн хүрээлэн
9 Байгалийн түүхийн музей