Шизүока мужийн Регбигийн холбоо, Шизүока мужийн Спорт, соёл, аялал жуулчлалын газрын албаны хүмүүс ЭСЯ-нд зочлов

2023/8/31
1
 8 дугаар сарын 25-ны өдөр, Шизүока мужийн Регбигийн холбоо, Шизүока мужийн Спорт, соёл, аялал жуулчлалын газрын албаны хүмүүс Монголын Регбигийн холбооны удирдлагуудын хамт  ЭСЯ-нд хүрэлцэн ирж, холбогдох хүмүүстэй санал солилцов.
  Шизүока муж 2019 оноос Монголын спортын салбартай харилцаатай ажилласаар иржээ. Энэ удаа регби үзэж танилцахаар ирсэн төлөөлөл Монголын регбигийн холбооны удирдлагуудтай уулзаж, цаашдын харилцаа, боломжуудын талаар өргөн хүрээнд ярилцаж, эмэгтэй болоод эрэгтэй шигшээ багийн дасгал сургуулилтыг үзэж сонирхов.
  Энэ жил регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан регби дэлхийн анхаарлыг татаж байна. Энэ удаагийн айлчлал нь цаашид Япон, Монголын регбигийн хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэл болно хэмээн найдаж байна.