Элчин сайд М.Игавахара Шизүока мужийн дэд дарга Х.Масүитай уулзав

2024/8/7
1 Шизүока мужийн дэд дарга Х.Масүи, Элчин сайд М.Игавахара бусад зочдын хамт
   8 дугаар сарын 5-ны өдөр Элчин сайд М.Игавахара Монголд айлчлал хийж буй Японы Шизүока мужийн дэд дарга Х.Масүитай уулзан санал солилцов.
   Шизүока мужийн дэд дарга Х.Масүи энэ үеэр 2011 онд Шизүока муж Дорноговь аймагтай байгуулсан найрамдалт хамтын ажиллагааныхаа хүрээнд соёлын харилцаа өрнүүлэн, өдгөө Монгол Улсаас 496 сурагч Шизүока мужид зочилсон талаар, түүнчлэн Сэлэнгэ аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй талаар танилцууллаа.
   Цаашид Японы орон нутгийн засаг захиргаа болоод иргэд хоорондын харилцаа идэвхтэй өрнөж, хоёр орны харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.