Элчин сайд М.Игавахара ерөнхий боловсролын “Шинэ Монгол-3” сургуулийн нээлтэд оролцов

2025/11/4
1 Шинэхэн “Шинэ Монгол-3” сургууль
2 Сургуулийн захирал Г.Суурь болон ТУЗ-ийн дарга М.Отгонпүрэвийн хамт
   10 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт ерөнхий боловсролын “Шинэ Монгол-3” сургуулийн нээлтийн ёслолд оролцлоо.
   Элчин сайд М.Игавахара нээлтийн үеэр баяр хүргэж үг хэлэхдээ, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн төгсөгчид хамтран энэ шинэ сургуулийг байгуулсан нь үнэхээр бахархам үйл явдал бөгөөд энд сурах хүүхэд бүхэн Монголын нийгэмд хувь нэмэр оруулж, Япон, Монголын гүүр, дэлхийд нэрээ дуурсгах хүн болон сурч хөгжихийг хүсэж буйгаа илэрхийлэв.
3 Элчин сайд М.Игавахара баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв
4 Мэндчилгээ дэвшүүлж буй УИХ-ийн гишүүн Ж.Галбадрах болон сургуулийн үүсгэн байгуулагчид