Элчин сайд М.Игавахара Шинэ Монгол Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярт оролцов

2024/6/11
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Шинэ Монгол сургуулийн захирал Н.Лхагвадорж
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
 6 дугаар сарын 7-ны өдөр, Элчин сайд М.Игавахара болон түүний гэргий Шинэ Монгол сургуулийн төгсөлтийн баярт оролцов. Төгсөлтийн баярт багш, сурагчид болон төгсөгчдийн гэр бүл хамт оролцсон бөгөөд тус арга хэмжээ баярын нулимс, инээд хөөрөөр дүүрэн халуун дулаан уур амьсгалтай болж өнгөрлөө.
 Элчин сайд М.Игавахара сургуулиа дүүргэж буй нийт 129 төгсөгчдөд хандаж баяр хүргэн хэлсэн үгэндээ “Бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүн болоорой” хэмээв.
3 Төгсөгчдийн найрал дуу
4 Дурсгалын зураг (Сургуулийн удирдлагуудын хамт)