Элчин сайд Х. Кобаяши “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцав

2021/11/25
1
2
     2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, Элчин сайд Х .Кобаяши “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцав.
    Тус сургууль 2000 онд анх байгуулагдсан бөгөөд  одоо цэцэрлэг, бүрэн дунд сургууль, техник инженерийн коллеж, технологийн дээд сургууль зэргээс бүрдсэн “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн” болон өргөжөөд байна.
     Элчин сайд Х. Кобаяши “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн”-г үзэн танилцаж, мэндчилгээ дэвшүүлэхийн хамт Японд суралцахыг зорьж буй оюутан сурагчдын хүсэл мөрөөдлийн талаар сонслоо. Мөн тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах болон холбогдох хүмүүстэй санал бодлоо солилцов.
3
4