Элчин сайд М.Игавахара Шинэ Монгол эрдмийн хүрээлэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцов
2024/9/17
Элчин сайд М.Игавахара 9 дүгээр сарын 13-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болсон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, “Yu Language” япон хэлний сургалтын төв үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Элчин сайд энэ үеэр баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн нь хурдацтай өөрчлөгдөж буй Монголын нийгмийн шаардлагад нийцүүлэн хөгжиж ирсэн бөгөөд цаашид ч аж үйлдвэр эрдэм шинжилгээ, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран зоримог алхам хийнэ хэмээн найдаж байна” гэв.