Япон Улсын Шинагава дүүрэг, Боловсрол Шинжлэх Ухааны яам болон ЖАЙКА-гийн хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдав

2024/5/10
1 Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ш.Кикүма
2 Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав (зүүн талаас Японы Шинагава дүүргийн Захирагч К.Морисава, БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака)
 5 дугаар сарын 10-ны өдөр Япон Улсын Шинагава дүүрэг, Боловсрол Шинжлэх Ухааны яам болон ЖАЙКА-гийн хооронд аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдаж, тус Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ш.Кикүма ёслолын үйл ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлэв.
 Дэд тэргүүн Ш.Кикүма мэндчилгээндээ хоёр орны аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаа ийнхүү эхэлж байгаад туйлын их баяртай байгаа бөгөөд цаашид ч уг хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдын яамны зүгээс ч идэвхтэй оролцох болно хэмээв.  
3 Дурсгалын зураг