Элчин сайд Х.Кобаяши Шинагава дүүргийн Монголын Коосэн сургуулиудтай шинжлэх ухаан технологийн харилцаа тогтоосон япон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцов
2023/5/16

5 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад айлчлал хийж буй Токио хотын Шинагава дүүргийн Худалдаа, бүтээл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Кобаяши болон Монгол дахь Коосэн сургуулиудтай шинжлэх ухаан технологийн харилцаа тогтоосон япон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцов.
Шинагава дүүрэг 2017 оноос Монголын Коосэн сургуулийн оюутнуудыг хүлээн авч дадлага хийлгэхийн хамт Японд ажиллах боломж олгоход дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Өнөөг хүртэл Монголын гурван Коосэн сургуулийн 18 төгсөгчид Шинагава дүүрэгт ажиллаж байна.
Голдуу инженерээр ажиллаж ирсэн бол энэ жилээс мэдээлэл, технологийн компани ч мөн адил монгол Коосэн сургуулийн төгсөгчдийг хүлээн авахад анхаарлаа хандуулж эхлээд байна. Монголд Коосэн сургуулийн боловсрол эзэмшсэн чадварлаг боловсон хүчин Японд амжилттай ажиллан, эх орныхоо хөгжил цэцэглэлт, хоёр орны эдийн засгийн харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.