Шимизү Такэноригийн нэрэмжит 3 дахь удаагийн Япон, Монгол жүдочдын олон улсын сайн санааны тэмцээн боллоо
2025/9/17


9 дүгээр сарын 13-ний өдөр Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо Үндэс биеийн тамирын их сургууль дээр зохион байгуулагдсан Шимизү Такэноригийн нэрэмжит 3 дахь удаагийн Япон, Монгол жүдочдын олон улсын сайн санааны тэмцээнийн нээлтэд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ жүдо бөхийг үндэслэгч Кано Жигорогийн сургасан “Жүдо бол өөрийгөө хурцлан дайчилж, бусадтай хамт хөгжих зам юм” хэмээх үгийг иш татан, өөрийгөө тултал сорьж түүнээс сургамж авах, мөн жүдогоор дамжуулан бусдыг ойлгох, хүндлэх ёс зүйг өөртөө суулгах нь чухал болохыг онцлон захив.
Уг тэмцээнд Японоос Күмамото-чюүо ахлах сургуулийн сурагчид ирж оролцсон бөгөөд 180 орчим монголын жүдочидтой хүч үзэн өрсөлдсөн юм.
Уг тэмцээнд Японоос Күмамото-чюүо ахлах сургуулийн сурагчид ирж оролцсон бөгөөд 180 орчим монголын жүдочидтой хүч үзэн өрсөлдсөн юм.