Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай уулзалт хийв
2024/8/21
8 дугаар сарын 19-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд М.Игавахара ХҮН нам Улсын Их Хурлын ээлжит сонгуульд амжилт гаргасанд, хамтарсан Засгийн газрыг байгуулан Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонд баяр хүргэв. Шадар сайд Т.Доржхандын зүгээс өөрийн хариуцаж буй салбарын талаар танилцуулсан ба тэр дундаа Япон Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт өрнүүлэх хамтын ажиллагааг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо.