Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал хангах хөтөлбөр”
2019/4/15
2 сарын 27-ны өдөр, Элчин сайд М.Такаока, Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийх үеэр “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Засаг дарга Ш.Оргилын хамт гарын үсэг зурав.
Уг төслөөр Орхонтуул сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн иж бүрэн засварыг хийж тус сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах юм.
Элчин сайд М.Такаока гарын үсэг зурах ёслолын үеэр “1 жилийн дараа Сэлэнгэ аймагт дахин ирж байгаадаа баяртай байна. Засаг дарга Ш.Оргил Япон улсын Шизүока мужид айлчлал хийх зэргээр Япон, Монгол хоёр орны орон нутгийн харилцааг гүнзгийрүүлж байгаад баяртай байна” хэмээв.
Мөн Элчин сайд М.Такаока Японы ЖАЙКА Олон улсын байгууллагын сайн дурын гишүүдийн ажиллаж буй байдал, Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд засвар хийсэн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.