Элчин сайд Х.Кобаяши хөдөө аж ахуйн сургуульд зочлов

2023/1/31
Элчин сайд Х.Кобаяши О.Баатарцогт захирлын хамт.
Элчин сайд Х.Кобаяши Ургамлын үрийн экологийн лабораторитай танилцав.
  1-р сарын 25-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши ХААИС-д зочилж О.Баатарцогт захиралтай санал солилцсоны дараа Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг SATREPS хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь" төслийн хүрээнд ЖАЙКА-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Экосистемийн судалгааны төвийн дэргэдэх Ургамлын үрийн экологийн лабораторитой танилцлаа.
 
  Санал солилцох үеэр О.Баатарцогт захирал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-с ХААИС-д үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын тогтвортой хөгжилд газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх нь нэн чухал бөгөөд энэ зорилгоор хүний ​​нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд ХААИС чухал үүрэг гүйцэтгэдэг, цаашид хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна” хэмээв.
Элчин сайд Х.Кобаяши Ургамлын үрийн экологийн лабораторитай танилцав.
Лабораторийн хамт олонтой дурсгалын зураг татуулав.