Дэлхийн банкны дэргэдэх Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн Орон нутгийн залуучуудад чиглэсэн сургалтын төслийн үр дүнгийн семинар

2025/6/6
1 Элчин сайд М.Игавахара үг хэлж буй нь
2 Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, төслийн ахлагч Салман Асим үг хэлж буй нь
 6 дугаар сарын 3-ны өдөр, Элчин сайд М.Игвахара, Дэлхийн Банкны Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн (JSDF) “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох нь” төслийн үр дүнгийн семинарт оролцов. Тус семинарт Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, төслийн ахлагч Салман Асим болон Боловсролын Ерөнхий газрын албан тушаалтнууд, зорилтот аймаг, сумдын засаг захиргаа, боловсролын байгууллагуудын багш сурган хүмүүжүүлэгчид, төсөлд хамрагдсан хүүхэд залуус зэрэг нийт 200 гаруй хүн оролцлоо.    
 Энэхүү төсөл нь Япон Улсын Засгийн газраас JSDF сангаар дамжуулан 2.75 ам.долларын санхүүжилт авч, Дэлхийн банкны хяналт, удирдлага дор 2019-2025 онд Японы Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлсэн төсөл юм. Зорилтот бүс нутаг болох Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн алслагдсан 29 суманд хэрэгжсэн бөгөөд нийт 8,773 хүүхэд залуучуудыг “Энтрепренершид суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) сургалтад хамруулсан.
 Элчин сайд М.Игавахара арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ төсөлд хамрагдсан хүүхэд, залуус ур чадвараа дээшлүүлснээр өөрсдийн нөөц боломжийг нээхээс гадна, орон нутагтаа хөгжлийн хөдөлгүүр болж Монголын орон нутагт шинэ бизнес боломжуудыг бий болгоход хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээв.
 
3 Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үг хэлж буй нь