"Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хүрээнд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2025/10/23
Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч буй нь
Дурсгалын зураг
10 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслөөс Нийслэлийн 320 дугаар цэцэрлэгт засвар, тохижилтын ажил болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолыг зохион байгуулав.
Энэхүү төсөл нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн дэмжлэг, оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Нийслэлийн 3 дүүрэг, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд орчны тохижилт болон чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ удаад 320 дугаар цэцэрлэгийн шат болон ариун цэврийн өрөөнд бариул суурилуулж, гадна шатны хажууд зориулалтын налууг бий болгох зэрэг ажлууд хийгдлээ. Мөн шинээр “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг тохижуулахад шаардлагатай тоглоом, принтер зэрэг тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүллээ.
※ Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.

Шатны бариул
Ариун цэврийн өрөөнд суурилуулсан тусгай бариул бүхий угаалтуур
Гадна шатны хажуугийн налуу
Хүүхэд хөгжлийн танхимын тохижилт