Элчин сайд М.Игавахара Чингэлтэй дүүргийн 149-р сургуультай танилцав
2024/6/11

6 дугаар сарын 7-ны өдөр Элчин сайд М.Игавахара Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн хамт тус дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 149-р сургуультай танилцав. 149-р сургууль нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох “Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдаж 2020 онд ашиглалтад орсон билээ. Энэхүү сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан налуу замтай, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийг тэсвэрлэх бүтэцтэй, мөн байгаль орчинд ээлтэй уурын зуух, LED гэрэл зэргийг суурилуулж, тус сургуулийн хүмүүсийн тав тухтай байдлыг бодолцсон цогц загвараар баригдсан юм. Энэ үеэр тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын өдөр тутмын байдал, шинээр баригдсан сургуулийн барилга, анги танхим тус бүрийн үр ашгийн талаар тайлбарлахын зэрэгцээ Элчин сайд М.Игавахара сурагчдын хичээлээ шамдан суралцаж буйг үзэж танилцлаа.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын боловсролын салбарт үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд 1999 оноос “Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл” 4 шаттай буцалтгүй тусламжаар 55 сургууль, “Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-өөр 4 сургууль буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ерөнхий боловсролын нийт 59 сургуулийг шинээр барих болон өргөтгөл хийв. Үүнээс “Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл” нь цогц загварыг ашиглан чанар сайтай үлгэр жишээ сургуулийг Улаанбаатар хотод барьж буй нь олны анхаарлыг татаж байна. Мөн “ЖАЙКА”-аас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” техникийн хамтын ажиллагааны төслийн 2-р шатны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан ямар ч хүүхэд суралцах боломжтой сургуулийг байгуулахад биет болон биет бус байдлаар дэмжлэг үзүүлдэг билээ.