“Японы Хүүхдийг ивээх сан”-гийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн цэцэрлэг болон өрхийн эрүүл мэндийн төвд тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээлгэн өгөв
2024/9/26
9 дүгээр сарын 19-ний өдөр, Япон Улсын Засгийн газраас Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн нэг болох Хүүхдийг Ивээх Сангийн “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг болон “Энэрэнгүй Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвд засвар хийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээлгэн өгөв.
“Японы Хүүхдийг ивээх сан” нь өдгөө Монгол Улсад сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх болон хөгжлийн дэмжлэг оролцоог хангахын тулд эрүүл мэндийн төвүүд, цэцэрлэгийн барилга байгууламж болон чадавхыг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ удаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөөний тохижилт, ханын бариул, тоглоом болон принтер, “Энэрэнгүй Үйлс” ӨЭМТ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ханын бариул, эмчийн үзлэгийн багц болон нярайн жин хэмжигч зэргийг тус тус хүлээлгэн өгөв. Уг төсөл нь мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт ч хэрэгжиж байна.
*Японы төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы Олон Улсын хамтын ажиллагааны ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газар хөрөнгө санхүү олгох тогтолцоо юм.
*Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хэрэгжих хугацаа нь 2024 оны 3 дугаар сарын 30-наас 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл бөгөөд санхүүжилтийн дүн нь 620,302 ам.доллар юм.