Японы төрийн бус байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

2020/3/6
savethechildren1 Гарын үсэг зурж буй нь
savethechildren1 Гэрээ солилцож буй нь
 3 дугаар сарын 2-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Хүүхдийг Ивээх сангийн төслийн менежер Оба Ариса нар Японы ТТБ-уудтай хамтран хэрэгжүүлдэг “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 Энэхүү төсөл нь 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ жил төсөл хэрэгжих сүүлийн жил юм. Монгол улсад боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход чиглэсэн энэхүү төсөл хэрэгжих эхний 2 жилийн хугацаанд шинэчлэн сайжруулсан хөтөлбөртэй багш нарын сургалт хэрэгжүүлэх болон түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа,бодлогын зөвлөх үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлж ирсэн.  
 Ёслолын арга хэмжээний дараа Элчин сайд Кобаяши Хироюки нь Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай тус сангийн цаашдын үйл ажиллагааны талаар санал бодол солилцсон.
 
savethechildren3 Дурсгалын зураг (Баруун гар талаас : Хүүхдийг Ивээх Сангийн төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир , Монгол дахь төслийн менежер Оба Ариса, Монгол дахь менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Элчин сайд Кобаяши Хироюки, Японы ЭСЯ-ны 2 дураар нарийн бичгийн дарга Нива Фүмияа )