“Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл (SATREPS)” хөтөлбөрийн “Сүрьеэ болон ям өвчний хяналт төсөл”-ийн хүрээнд био-аюулгүйн 3-р зэрэглэлийн (BSL3) лабораторийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов
2024/5/2

4-р сарын 30-ны өдөр, “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл (SATREPS)” хөтөлбөрийн “Сүрьеэ болон ям өвчний хяналт төсөл”-ийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнд био-аюулгүй 3-р зэрэглэлийн (BSL3) лабораторийг хүлээлгэн өгөх арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг нар оролцов.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл эхлэх үед шинэ төрлийн коронавируст халдварт өвчний тархалтаас үүдэн төслийн хэрэгжилтэд хүндрэлтэй үе байсан хэдий ч, Япон Улсаас Хоккайдогийн Их сургууль, Окаямагийн Шинжлэх ухааны Их сургууль болон Японы Сүрьеэ судлалын хүрээлэнгийн эмч, эрдэмтдийн баг, Монгол Улсаас Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамтын ажиллагааны хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Мал эмнэлгийн хүрээлэн тус тус нэг цөм болон ажилласан билээ. Монголын ард түмний үнэт зүйл, өв хөрөнгө болох таван хошуу малыг хамгаалж, малын гаралтай өвчний хор хөнөөлөөс хүмүүсийг ангид байлгах үүднээс, энэхүү төсөл амжилттай хэрэгжээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Энэхүү төслөөр Монгол Улсын эрүүл мэндийн салбар орчин үеийн дэвшилтэт технологи бүхий био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторитой болж, хүн, малын хооронд дамждаг гоц халдварт өвчний оношилгоо болон эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааг жигдрүүлэх боломжтой боллоо. Энэхүү төслийг санхүүжүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард түмэн болон “ЖАЙКА”-д талархлаа илэрхийлж байна” гэв.
Энэхүү төсөл нь Монгол Улс дахь сүрьеэ, ям өвчнийг хүн, малын дундаас эрт илрүүлэх лабораторийн оношилгоог сайжруулан, өвчний тархалтыг тогтоож, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалд тулгуурласан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх платформыг бий болгохын зэрэгцээ, цаашид дээрх өвчний эсрэг шинжлэх ухаан дээр суурилсан арга хэмжээнүүдийг дэмжих зорилготой юм.