Элчин сайд М.Игавахара "SMC Корпорац"-ын нээлтийн арга хэмжээнд оролцов
2024/4/15

4 дүгээр сарын 11-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Японы "Санко Сэйки" компанийн Монгол дахь охин компани "Санко Маркетинг Монголиа" ХХК болон "SMC Корпорац" хоорондын бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нээлтийн арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлэн, тууз хайчлав.
Энэ үеэр Элчин сайд М.Игавахара “Японд суралцаж, төгсөж ирсэн хүмүүс өөрийн олж авсан мэдлэг, ур чадвараа түгээн дэлгэрүүлж, амжилттай ажиллаж байгаад сэтгэл өндөр байна. Эдгээр төгсөгч нарыг ажлын байраар ханган, туршлага хуримтлуулах боломжийг олгож буй "Санко Сэйки" компанид талархлаа илэрхийлэхийн ялдамд Япон ЭСЯ-ны зүгээс японы компаниудын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажиллах болно" хэмээн мэндчилгээндээ дурдав.