Сан-Францискогийн Энхийн гэрээн дэх Такэшимагийн зохицуулалт

2019/1/9


   1.          1951 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан Сан-Францискогийн Энхийн гэрээ нь Япон улс Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, “Чежү, Кёбүнто болоод Үцүрёо арлыг багтаасан Солонгос” Япон улсын татгалзах бүс нутагт хамарна хэмээн тодорхойлсон.

   2.         Энэ хэсэгтэй холбоотой АНУ, Англи хоёр улсын санаачилсан гэрээний төслийн агуулгын талаар Солонгос улс олж мэдээд тухайн оныхоо 7 дугаар сард АНУ-д суугаа Элчин сайд Янгаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ачесонд захидал явуулжээ. Агуулга нь, “Манай улсын Засгийн газар 2-р зүйлийн а-д “татгалзах” гэснийг “(Япон улс) Солонгос улс болоод өөртөө нэгтгэхээс өмнөх Солонгосын бүрэлдэхүүнд байсан Чежү, Кёбүнто, Үцүрёо, Докдо болоод Паран арлыг багтаасан арлуудад эдэлж байсан бүхий л эрх, эрх зүйн үндэслэл болон нэхэмжлэх эрхээс 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр татгалзсаныг баталж байна” хэмээн өөрчлөхийг хүсэж байна” гэсэн байв.

  3.         Солонгосын талын энэхүү хүсэлтэд АНУ-ын зүгээс тухайн жилийн 8 дугаар сард АНУ-ын Алс Дорнодын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах Раскаас Элчин сайд Янд илгээсэн захидалд дараах маягаар хариулт өгч, Солонгосын талын үзэл баримтлалыг илэрхий няцаажээ.
“… АНУ-ын Засаг захиргаа 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Япон улс Подстамын тунхагийг хүлээн авсан нь уг тунхагт дурдсан газар нутгийг Япон улс албан ёсоор эсхүл эцсийн байдлаар эзэмших эрхээсээ татгалзана гэх онолыг Гэрээ (Сан-Францискогийн энхийн) баримтлах ёстой гэж үзэхгүй байна. Докдо буюу өөрөөр Такэшима арал эсхүл Лианкурын хадан цохио хэмээн олонд танигдсан арлуудын тухайд, голдуу эзэнгүй байдаг энэ хад асга бүхий арлууд нь бидэнд мэдэгдэж байгаагаар Солонгосын нэг хэсэг хэмээн хэзээ ч үзэж байгаагүй бөгөөд 1905 оны үеэс Японы Шиманэ мужийн Окиношима Захиргаанд харьяалагддаг байсан. Солонгос улсын зүгээс эдгээр арлуудыг эзэмших талаар урьд өмнө нэхэмжлэл гаргаж байгаагүй...”
Эдгээр үйл явдлаас харахад, Сан-Францискогийн Энхийн гэрээнд Такэшима нь манай улсын газар нутаг болохыг баталж буй нь тодорхой байна.

  4.         Мөн 1954 онд Солонгост айлчлал хийгээд нутаг буцсаны дараа бичсэн тайландаа Элчин сайд Ван Флийт, Такэшима нь Японы эзэмшил газар бөгөөд Сан-Францискогийн Энхийн гэрээгээр татгалзсан арлуудад орохгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн тухайгаа дурдсан байдаг.

                               https://www.mofa.go.jp/files/000092355.gif 

      ▲ Гэрээнд гарын үсэг зурж буй Ерөнхий сайд Шигэрү Ёшида (Зургийг: “Ёмиүри” сонины газар)

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092356.gif

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

    ▲ Сан-Францискогийн Энхийн гэрээний 2-р зүйл
 
 
 
https://www.mofa.go.jp/files/000092357.gif 
   ▲Солонгос улсаас АНУ-д суугаа Элчин сайд Янгаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ачесонд илгээсэн захидал (хуулбар)


 
 
  https://www.mofa.go.jp/files/000092358.gif

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
▲ АНУ-ын Алс Дорнодын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах Раскаас Элчин сайд Янд илгээсэн захидал (хуулбар)

 
Сан-Францискогийн Энхийн гэрээний хэсгээс (PDF)
Солонгос улсаас АНУ-д суугаа Элчин сайд Янгаас АНУ-ын Тарийн нарийн бичгийн дарга Г. Ачесонд илгээсэн захидал (PDF)
АНУ-ын Алс Дорнодын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах Раскаас Элчин сайд Янд илгээсэн захидал (PDF)
‣  Элчин сайд Ван Флийтийн нутаг буцсаны дараа бичсэн тайлан (PDF)