Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатартай уулзалт хийв

9 дүгээр сарын 4-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С. Ганбаатартай уулзалт хийв.
Элчин сайд М.Игавахара Хамтарсан Засгийн газар байгуулагдсанд баяр хүргэв. Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С. Ганбаатар Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш Япон Улсаас дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөө Япон Улстай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо.